“Жижиг” Амраа дэхийд…

Америк руу явж шоу менежерээр сурах сонирхолтой жижиг Амрааг олон хүн "Хатариш" дуугаар нь илүү таних байх. Урлагийн гэр бүлд өсч хүмүүжсэн энэ хүү “Хар сарнай” хамтлагтай насаар чацуу нэгэн. Бүр ирээдүйд "Аmerican music awards"-т өрсөлдөж үзэх зорилготой сэргэлэн залууд дэмжиж туслах хүн ч байгаа гэнэ лээ. Тэр нь түүний аав Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн  С.Сүхбаатарын  ууган шавь нь Эрдэнэтуяа гэгч бүсгүй. Энэ бүжигчин бүсгүйг манайхан Стивен Сигалын гэргий гэдгээр нь илүү таних боловуу? Эрка эгчтэйгээ Амарбаясгалант бараг л төрсөн дүү шиг нь дотно байдаг юм байх. Холивудад танилтай хүү бас дээр нь удмын авьяастай хойно нэрд гарч өвөөгөөсөө эхлэлтэй нэр хүндээ дэлхийгээр нэг цуурайтуулах биз. Ямартай ч жижиг Амраадаа амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025