Ороо бусгаа цагт унаж бүдэрч явсан ясны жүжигчин хүн гэвэл Ж.Сүххуяг гуай гэж ам бардам хэлмээр байна. Хэн хүний үзээгүй зовлонг үүрч даагаад гарсан түүнийг Монголын ард түмэн мартаагүй байх гэж би найддаг. Хэвлэлээр эхнэрээ алсан, архичин болсон гээд л ёстой нэг амтай гэсэн шиг “бурж” байхад эр хүний намба зааж ганц үг “гав” хийлгүй өнгөрөөж байсан. Нэрт жүжигчин өвөө болсондоо хамгийн их баярладаг гэнэ лээ. Зээ охиноо харах бүрдээ уйлдаг юм гэсэн. Урлаг хүнийг ийм л уяхан болгодог хэрэг л дээ. Нөгөө л нэг баатарлаг Батмөнх даян хаан өнөөдөр өөрийн эрин үеээ дархалж алдсан ч амьдралаа олж аван эргээд сайхан амьдарч явна. Өдгөө 53 насыг “зүүж” яваа ч авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэгчлэн уран бүтээлдээ шунагласан хэвээр “Соён гэгээрүүлэгч” телевизд киноны дуу оруулагч хийгээд л явж байна. Батмөнх даян хаан…
Ороо бусгаа цагт унаж бүдэрч явсан ясны жүжигчин хүн гэвэл Ж.Сүххуяг гуай гэж ам бардам хэлмээр байна. Хэн хүний үзээгүй зовлонг үүрч даагаад гарсан түүнийг Монголын ард түмэн мартаагүй байх гэж би найддаг. Хэвлэлээр эхнэрээ алсан, архичин болсон гээд л ёстой нэг амтай гэсэн шиг “бурж” байхад эр хүний намба зааж ганц үг “гав” хийлгүй өнгөрөөж байсан. Нэрт жүжигчин өвөө болсондоо хамгийн их баярладаг гэнэ лээ. Зээ охиноо харах бүрдээ уйлдаг юм гэсэн. Урлаг хүнийг ийм л уяхан болгодог хэрэг л дээ. Нөгөө л нэг баатарлаг Батмөнх даян хаан өнөөдөр өөрийн эрин үеээ дархалж алдсан ч амьдралаа олж аван эргээд сайхан амьдарч явна. Өдгөө 53 насыг “зүүж” яваа ч авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэгчлэн уран бүтээлдээ шунагласан хэвээр “Соён гэгээрүүлэгч” телевизд киноны дуу оруулагч хийгээд л явж байна.
Сэтгэгдэл байхгүй байна