Улс төрийн нам, эвсэлүүд урлаг, спортын ододыг намдаа элсүүлж, тэднээр гоёж өөр хоорондоо өрсөлдөж буй гэхэд хилсдэхгүй биз. Үүнтэй холбоотойгоор МУГЖ У.Далантайг улс төрд хөл тавих болсон гэх бор шувуу ниссээр удаж буй. Тэгвэл гавьяат энэ талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд таарсан бүхэндээ тайлбарлаж яваа сурагтай. “Урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн хамтарч уран бүтээл дээр ажиллая гэвэл аль ч намын хүнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. Гэхдээ тэр хүн урлаг ойлгодог, урлагийн төлөө зүрхтэй байх хэрэгтэй. Түүнээс биш би аль нэг намын гишүүн болж улс төрд хошуу дүрэхгүй” гэж ирээд л учир байдлаа ярьж яваа юм байх. Тайлбар
Улс төрийн нам, эвсэлүүд урлаг, спортын ододыг намдаа элсүүлж, тэднээр гоёж өөр хоорондоо өрсөлдөж буй гэхэд хилсдэхгүй биз. Үүнтэй холбоотойгоор МУГЖ У.Далантайг улс төрд хөл тавих болсон гэх бор шувуу ниссээр удаж буй. Тэгвэл гавьяат энэ талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд таарсан бүхэндээ тайлбарлаж яваа сурагтай. “Урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн хамтарч уран бүтээл дээр ажиллая гэвэл аль ч намын хүнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. Гэхдээ тэр хүн урлаг ойлгодог, урлагийн төлөө зүрхтэй байх хэрэгтэй. Түүнээс биш би аль нэг намын гишүүн болж улс төрд хошуу дүрэхгүй” гэж ирээд л учир байдлаа ярьж яваа юм байх.
Сэтгэгдэл байхгүй байна