Бүжигчин С.Сүхбаатар гэхээр танихгүй хүн байхгүй биз. Тэр дундаас “Хар сарнай” хамтлагын Амраагын аав гэвэл бүр ч андахгүй. Насаараа урлагт зүтгэж яваа үндэсэрхэг үзэлтэй нэгэн гэдэг. Тиймдээ ч тэр Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч гээд олон шагнал гуншин авсан гавьяатай нэгэн билээ. Тэрээр би л бүжигчин гэсэн шиг хөнгөн шингэн алхаатай цог золбоогоо алдаагүй хэвээр.Хаана л урлагийн тоглолт, бүжгийн уралдаан болно тэнд л Сүхбаатар гуай явж байх юм. Тэрбээр саяхан болсон тоглолтон дээр Жанжин Сүхбаатарын хөрөг дээр өөртэйгөө адилхан байна уу гээд л өмнө нь зогсож зурагаа татуулж байсан нь манай зурагчны дуранд өртсөн юм. Тухайн үед бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар эх орныхо төлөө ихийг хийж явсан бол өдгөө МУ-ын төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатар улс орондоо өөрийн хувь нэмэрээ оруулсан хүн төдийгүй гэр бүлээрээ урлагт хүч үзэж яваа гэдгээрээ онцлогтой нэгэн юм. Өнөө цагийн жанжин
Бүжигчин С.Сүхбаатар гэхээр танихгүй хүн байхгүй биз. Тэр дундаас “Хар сарнай” хамтлагын Амраагын аав гэвэл бүр ч андахгүй. Насаараа урлагт зүтгэж яваа үндэсэрхэг үзэлтэй нэгэн гэдэг. Тиймдээ ч тэр Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч гээд олон шагнал гуншин авсан гавьяатай нэгэн билээ. Тэрээр би л бүжигчин гэсэн шиг хөнгөн шингэн алхаатай цог золбоогоо алдаагүй хэвээр.Хаана л урлагийн тоглолт, бүжгийн уралдаан болно тэнд л Сүхбаатар гуай явж байх юм. Тэрбээр саяхан болсон тоглолтон дээр Жанжин Сүхбаатарын хөрөг дээр өөртэйгөө адилхан байна уу гээд л өмнө нь зогсож зурагаа татуулж байсан нь манай зурагчны дуранд өртсөн юм. Тухайн үед бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар эх орныхо төлөө ихийг хийж явсан бол өдгөө МУ-ын төрийн соёрхолт, УГЗ С.Сүхбаатар улс орондоо өөрийн хувь нэмэрээ оруулсан хүн төдийгүй гэр бүлээрээ урлагт хүч үзэж яваа гэдгээрээ онцлогтой нэгэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна