Хуулчдын мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байна...


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан гаргаснаас хойш 8 жил болж байна. Харамсалтай нь гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчид уг хуулиар олгогдсон боломж, хамгаалалтыг хүртэж чадахгүй хохирсоор байна. Түүгээр ч барахгүй хуулийн хамгаалалт хүссэнийхээ төлөө эрсдэлд ихээр орж, гэмтэл бэртэл авах, амь насаа алдах тохиолдол сүүлийн үед их нэмэгдлээ. Сүүлийн жишээг дурдахад энэ оны 4 сарын 5-нд нөхрийнхөө гарт амь үрэгдсэн явдал юм. Талийгаач гэрлэсэн цагаасаа эхлэн нөхрийнхөө байнгын дарамт, хүчирхийлэл дор амьдардаг байсан ба энэ хүчирхийлэлтэй харилцааг зогсоохын төлөө  өөрийн чадах бүхнээ хийсэн гэдгийг түүнд үйлчилгээ үзүүлж байсан хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийлээ.  22-хон насандаа амь үрэгдэж, гурван  настай бяцхан хүү өнчрөн үлдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр өөрийгөө хамгаалахын тулд хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч 2 сар эвлэрэх хугацаа өгч нотлох баримт шаардаж байсан аж. Хохирогчийн үхэлд хуулийн байгууллагын зарим ажилтнууудын мэдлэггүй, мэдрэмжгүй, хууль хэрэглэх ур чадвар дутмаг явдал нөлөөлсөн гэж үзэж байгаа учир гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаарх хуульчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхтэй холбогдсон шаардлагыг МУ Ерөнхийлөгч, ХЗДХЯ, ШЕЗ, ЦЕГ, Шүүгчийн сахилгагын хороонд хүргүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025