“Гранд” сэтгүүлийн 19 дэхь дугаар

   
Сард нэг удаа даацтай, далайцтай, дуулиан шуугиан, шинэ содон мэдээллээр дүүрэн гардаг “Гранд” сэтгүүлийн 19 дэхь дугаар худалдаанд гарсан байна. Юун түрүүн топ модель Пүүжээгийн ээлжит дурлалын баатар, удахгүй мэндлэх хүүхдийнх нь аав уурхайн босс Ганбаярын анхны гэргий, 2 хүүхдийнх нь ээж, тодруулбал, Ганбаярыг анх хөрөнгөжих замд хөтөлсөн Г.Уянга бүсгүйг тус сэтгүүл энэ дугаартаа танилцуулжээ. Түүнчлэн  “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч, гавьяат барилгачин Д.Баттөрийн амьдралын үнэн түүхийг урьд өмнө нь хэвлэлд дэлгэгдэж байгаагүй анхны гэргий Сувдынх нь фото зургийн хамт нийтлүүлсэн нь мөн л анхдагч дуулиан болж байна. Цаашилбал, гитарчин Өөжгий ээлжит амрагаараа хэн гэгч бүсгүйг сонгосон, “АПУ”-гийн Л.Батжавын бага бэрээр ямар бүсгүй тодорсон, “Женко” Х.Баттулгын төрсөн эгч гэгч хэн болох, өнгөрсөн сарын хамгийн өндөр рейтингтэй дэгжин бүсгүй хэн хэн байсныг зөвхөн “Гранд”-ын энэ дугаар танд мэдээлэх болно.

    90-ээд оны эхэн үед гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулалт хийж байсан 4 мисс бүсгүй хаврын салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд хос хосоороо десант буулгаж, нуувчнаасаа гарсан нь “Гранд”-ын овоо хараанд өртжээ. Миссүүдийн мисс Н.Мөнхцэцэг, Мичидмаа, волейболчин мисс Ариунтунгалаг нараас гадна саяхан дэд сайд болсон Г.Тэнгэрийн мисс гэргий Шижирмаа гэж хэн болохыг зөвхөн “Гранд” танд дуулгана. Эрхэм ерөнхийлөгч Эби хөөрхөн царайндаа холливуд смайл мишилзүүлэх гэж байгаа түүнчлэн он цагийн буурал салхи мисс, модель тэргүүтэн олны танил бүсгүйчүүдийг хэрхэн өөрчилсөн, нэр бүхий эрхмүүдийн ишилсэн сонирхолтой содон үгс гээд маш олон сонирхолтой мэдээ мэдээлэл тус сэтгүүлийн 19 дэхь дугаарт багтжээ.

    Мэдээж жил бүрийн 3-р сард тус сэтгүүлийн зүгээс шилдэг эмэгтэй шалгаруулах “Гранд лэди” ёслолын ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн гранд хатагтай нараар хэн хэн шалгарсан, тэд чухам хэн болохыг дараа дараагийн нүүр хуудаснаас уншиж болох нь ээ. Дашрамд нэмж дуулгахад тус сэтгүүлийн зүгээс нэр бүхий сэтгүүлүүд болон www.zaluu.com, www.bolod.mn, www.bai.mn, www.fact.mn, www.secret.mn зэрэг сайтууд “Гранд” сэтгүүл болон тус сэтгүүлийн дэргэдэх www.grandnews.mn фото мэдээллийн сайтын мэдээ материал, фото зургийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах явдал хэрээс хэтэрч байгаад анхааруулга өгч, ийм байдал үргэлжилбэл оюуны хулгайтай хатуу тэмцэхээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Та бүхэн “Гранд” сэтгүүлээ захиалан уншихыг хүсвэл Монгол шуудан, Түгээмэл шуудан, Скай пост, Улаанбаатар шуудан зэрэг шуудангуудаар захиалан уншихаас гадна www.grandnews.mn сайтаар дамжуулан онлайн хувилбараар худалдан авч унших боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Харилцах утас: 9199-4508


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • D
    Hudal taamag todii zuileer zanimalddag setguul. Tegeed 1huudasnii buland hench anzaarhaargui "uuchlaarai" geed bichchihne oilgomjgui chadvar muutai mergejiliin bus setguulchid
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • tiim shuu humuusiin huwiin amidral huwiin nuutsiig dur meden zowhon oorsoddoo taarah ontsgoos doromjloj baidgaa bolimoor yum
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • 123
    Shineer garsan setguuluudee shuud online hudaldaj avch bolohoor bairluulaach e Gar utsaaraa yum u card -aar tulburuu hiih bolomjtoigoor
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • grandiinhand
    humuusig dorimjiljbas orsolduulj hooloo zalguulj baidag yadarsan amitad hoorhiidoo
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • bi
    go haragdjinoo
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025