“Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гээч харин ч нэг болж байна даа цаагуур чинь. Газар шорооныхоо буянаар хишиг хүртэнэ гэж гайхуулж ирээд л оюутанууд нь өр тавьсаар байгаад одоо бүр аргаа барж, хумсаа мэрж сууна. Юм бүхэн нь 70-аар хэмжигдэх болсон тэдний хувьд мөнгөө авах өдрийг хүсэн хүлээж, хар дарсан өдөр хоногийн шүлсээ залгиад л өнгөрөөж буй гэхэд хилсдэхгүй. Засгийн газраас өгөх гэж нэг хэсэг түгжирнэ, за тэгээд сургууль дээр нь ирээд нэг түгжирнэ, банкин дээр очоод бас нэг түгжирнэ. Яадхад сургуулиуд нь хичээл тасаллаа, бие даалтаа өг, тэр ч багшийн минь ном, ёстой мундаг энэ тэр гээд л болж өгвөл нөгөө хэдээс нь хумсалчих гэж зүтгэнэ. Уг нь нэг сараас эхлээд өгчих нь гээд л бэлэн ам шалдан гуя гаргаж суусан цаг саяхан. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэгчээр нэг сарын мөнгийг хоёр сарын сүүлээр өгсөн болсон. Өдгөө дөрвөн сар аль хэдийнэ гараад буй.Тэгтэл хоёр, гурван сарын мөнгө алга л байна. Энэ мэтээр 70-ыг ярьвал ёстой нэг “наян” юм болох биз. Дан ганц оюутанууд ч гэлтгүй нийгэм даяараа л эх орны хишгийн их хүлээлт үүсэж цаагуур чинь алгаа доссон ард түмэн буй. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алдарт эхчүүд, хувьцаа энэ тэр гээд л чадахгүй юм байж яасан ч их амлалт өгсөн юм бэ дээ. Бухын доодохыг…
“Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гээч харин ч нэг болж байна даа цаагуур чинь. Газар шорооныхоо буянаар хишиг хүртэнэ гэж гайхуулж ирээд л оюутанууд нь өр тавьсаар байгаад одоо бүр аргаа барж, хумсаа мэрж сууна. Юм бүхэн нь 70-аар хэмжигдэх болсон тэдний хувьд мөнгөө авах өдрийг хүсэн хүлээж, хар дарсан өдөр хоногийн шүлсээ залгиад л өнгөрөөж буй гэхэд хилсдэхгүй. Засгийн газраас өгөх гэж нэг хэсэг түгжирнэ, за тэгээд сургууль дээр нь ирээд нэг түгжирнэ, банкин дээр очоод бас нэг түгжирнэ. Яадхад сургуулиуд нь хичээл тасаллаа, бие даалтаа өг, тэр ч багшийн минь ном, ёстой мундаг энэ тэр гээд л болж өгвөл нөгөө хэдээс нь хумсалчих гэж зүтгэнэ. Уг нь нэг сараас эхлээд өгчих нь гээд л бэлэн ам шалдан гуя гаргаж суусан цаг саяхан. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэгчээр нэг сарын мөнгийг хоёр сарын сүүлээр өгсөн болсон. Өдгөө дөрвөн сар аль хэдийнэ гараад буй.Тэгтэл хоёр, гурван сарын мөнгө алга л байна. Энэ мэтээр 70-ыг ярьвал ёстой нэг “наян” юм болох биз. Дан ганц оюутанууд ч гэлтгүй нийгэм даяараа л эх орны хишгийн их хүлээлт үүсэж цаагуур чинь алгаа доссон ард түмэн буй. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алдарт эхчүүд, хувьцаа энэ тэр гээд л чадахгүй юм байж яасан ч их амлалт өгсөн юм бэ дээ.
Сэтгэгдэл байхгүй байна