Шороо

Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд “Баян мөрөн” хэмээх хөдөлгөөн байгуулж газар нутгийнхаа төлөө тэмцэж бүр өлсгөлөн зарлаад сүйд болж байгаа. Тэдний аж төрж буй газарт Канадын “CGBEM” компани үйл ажиллагаагаа явуулж буйгаас болж өч төчнөөн хүн, мал идээшлэх, нүүх бэлчээргүй болсонд ийн уур бухамдалаа гаргаж буй гэх. Түүгээр ч барахгүй тус хөдөлгөөнийхөн УИХ-д сонгогдсон гурван гишүүндээ нэг, нэг шуудай шороо илгээхийн сацуу дахин сонгогдоно гэвэл “гонжийн жоо” ухааны юм ярьж байгаа. Тэгэхээр мань гуравт ирэх сонгуулиар нэг, нэг шуудай шорооноос өөр юм үлдэхгүй нь бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025