
Солонгосын нэг хатуу хууль байдагаас бүх эрчүүд нь цэргийн шаардлага хангасан бол цэрэгт явах ёстой байдаг. Ямар ч баян, нэртэй од нь хамаагүй бүгд л цэргийн алба хаах үүрэгтэй. Тэр дундаас эрэгтэй одууд нь цэрэгт явахдаа нэлээн сүр дуулиан болж явдаг тогтсон гэмээр заншилтай. Тэр ч байтугай гадаад орноос ирж фенүүд нь үдэж өгдөг ч бий. Тэрний жишээ дуучин, жүжигчин Rain цэрэгт явахад хамгийн олон хүн цугларч нэр сүрээ гайхуулаад авсан. Азидаа төдийгүй Европдоо нэрээ гаргаад байгаа Солонгосын хамгийн залуу дуучин жүжигчин цэргийн амьдрал нэлээд таалагдаж байгаа гэсэн. Энэ мэтчилэн олон арван Солонгосын эрэгтэй одууд шат дараалан цэргийн албаа хаагаад эх орондоо үүргээ гүйцэтгээд явж ирсээр. Жүжигчин И Жүн Ги, жүжигчин И Тун Гон,жүжигчин И Ван И, жүжигчин Ким Жи Сог, Хён Бин нар албан дээрээ.




Сэтгэгдэл байхгүй байна