Сөрөлтийн сүрхий сонголт…

Саяхан жүжигчин Л.Сөрөлт ийн нэг “паян” интернэтээр нэг тэнүүчилсэн. Та лав санаж байгаа байх.Үүнийг дурдалгүйгээр өөрөөсөө жаахан нуруулаг найз бүсгүйгээ олны өмнө ил гаргасан тухай яримаар санагдаад. Хошин урлагийнхны нэгдсэн тоглолтон дээр хүн болгон хосоороо ирсэн.  Мэдээж бусдаас нуруугаараа дутнуу гэхээс бусдаар дутахгүй хэмээх дуртай жүжигчин залуу ч мөн адил хостойгоо ирсэн. Түүний найз бүсгүйгээр “Honey moon” хамтлагийн дуучин бүсгүй тодорлоо. Өөрөөсөө ялимгүй өндөр найз бүсгүйнхээ тухайд тэрбээр “Хайртай л бол биеийн  өндөр хамаагүй” хэмээн хошигноод өнгөрсөн. Сэргэлэн нь дэндүү тэрээр найз бүсгүйгээ өөртөө нэг мөсөн урвуулж хошин урлаг руу уруу татсан гэнэ лээ. Одоо түүний найз бүсгүй “Маск” Продакшнд тоглож нэгдэн хошин урлагт зүтгэж байгаа гэсэн шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025