Сагсуу

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр улс төрийн тавцанд үеээ элээж суугаа эрхмүүдийн нэг. Тэрээр дөрвөн хүүгээрээ бахархаж, онгирох дуртай гэнэ. “миний дөрвөн хүү Монголын тэргүүн баяны тоонд ордог” гэж ирээд л уулзаж, учирсан болгондоо сагсуурч суудаг аж.  Харин эрхэм түшээгийн хувьд бусад нөхдийнхөө адилаар гахай үүрч ганзагийн найманд хөл тавьж улмаар улс төрд орсон гэдэг. Гэвч Батж.Батбаяр гишүүн өөрийн карьераа бага ч болтугай өсгөхийн тулд “би гахай үүрч үзээгүй. Харин ч хими цэвэрлэгээ ажиллуулж хүмүүст үйлчилж байсан. Анхнаасаа л ард түмэндээ үйлчилсээр ирсэн одоо гэсэн ард түмнийхээ төлөө л морь мал мэт зүтгэж байна” гэх ухааны юм ярьж явдаг гэнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025