ГОК хэмээх айл мандан бадарч байх үед толгойлж байсан, Монголын цуутай хөвгүүдийн нэг агсан, 20-р зууны Монголын тэргүүн баян Ш.Отгонбилэг агсан хүү, охин хоёртой. Өөрийг нь өвчсөн мэт голомт залгах ганц хүү О.Содбилэг нь хар багаасаа Америкт боловсрол эзэмшсэн бөгөөд өдгөө эцгийнхээ өв хөрөнгө болох “Петровис”-т удирдах дээд алба хашиж буй. Эцгийнхээ нэрээр олонд танигдахаас илүүтэй өөрийн гараар хийж бүтээн, өөрийнхөө нэрээр намтар түүхээ бичихийг эрхэмлэдэг тэрээр 2007 онд Э.Туул хэмээх бүсгүйтэй хөлгүй хурим хийж гал голомтоо бадраасан билээ. Монголын дээдэс цугласан хуримны гол баатар бэр Э.Туул дипломат гарал үүсэлтэй, өндөр боловсролтой, нарийн мэдрэмжтэй бүсгүй “Петровис”-т мэргэжлээрээ ажиллахын сацуу гадны сэтгүүл оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж. Хэдийгээр олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй боловч тэрээр хувцас дизайн сонирхдог бөгөөд Монголдоо ирсэн жилээ “Гоёл” наадамд оролцож шагнал авч байсан одтой бэр. Тэрээр дизайнер Ууганаа хэмээх найзтайгаа хамтран “Хайрын хурим” салон ажиллуулсаар багагүй хугацаа өнгөрч буй. Энэ удаад сэтгүүлзүйн зах зээлд хүч үзэхээр сэтгэл шулуудсан байна. 
Сэтгэгдэл (1)