Спорт, улс төрийг хослуулж яваа түшээдийн тоонд Х.Баттулга зүй ёсоор ордог. Сүүлийн улс төрийн тогоонд багагүй бантан хутгаж яваа түүнийг цагтаа жүдогоор нэлээд амжилт гаргаж байсныг бөхийн хорхойтонууд андахгүй биз ээ. Харин Х.Баттулга гишүүн саарал ордонд заларсан ч их спортоо орхиогүй. Тэрээр монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллахын сацуу тамирчидтайгаа хамт бэлтгэл хийдэг гэнэ. Саарал ордонд сандал ноолж, амнаасаа өөрөөр юм хөдөлгөхгүй байгаа болохоор хаа нэг хөшсөн биеийнхээ чилээг гаргахаар ийн олимп, дэлхийн аваргуудтай бэлтгэл хийдэг аж.
Сэтгэгдэл байхгүй байна