“Гэгээн муза” 2011


Гэгээн муза” ес дэх удаагийн урлагийн их наадмын шилдэг бүтээлийн эзэн, гранпри шагналыг Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжиг хүртсэн. Энэ жүжиг зургаан төрлийн шагналыг авсан юм. Тус наадамд 2011 онд тайзнаа тавигдсан 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрөлд өрсөлдсөн.
“Гэгээн муза-2011” наадмын эзэдийг толилуулж байна.
•    Шилдгийн шилдэг гран-при: Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг

Драмын жүжгийн төрөлд:
•    Оны шилдэг жүжгийн найруулагч: Н.Наранбаатар /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
•    Оны шилдэг жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
•    Оны шилдэг тайзны зураач: Я.Санжаасүрэн /“Ану хатан” жүжгээр/
•    Оны шилдэг хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
•    Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Эрдэнэбилэг /“Тэнгэрийн хүү” жүжигийн Модуны дүрээр/
•    Оны шилдэг эмэгтэй гол дүр: С.Сарантуяа /“Оролмаа эх” жүжгийн Оролмаагийн дүрээр/
•    Оны шилдэг эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ /“Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элч, Зайрангийн дүрээр/
•    Оны шилдэг эмэгтэй туслах дүр: У.Уранчимэг /“Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр/

Дуулалт жүжгийн төрөлд:
•    Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Мөнхдорж /“Боржигон цэцэн” жүжгээр/
•    Оны шилдэг тайзны зураач: О.Баярмагнай /“Боржигон цэцэн” жүжгээр/
•    Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Дашням /“Боржигон цэцэн” жүжгээр/
•    Оны шилдэг эрэгтэй гол дүр: О.Ганзориг /“Арван тавны сар” жүжгийн Хангарьдын дүрээр/
•    Оны шилдэг эмэгтэй гол дүр: Р.Болортуяа /“Арван тавны сар” жүжгийн Цэцэнцэцэгийн дүрээр/

Хүүхдийн жүжгийн төрөлд:
•    Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа /“Солгой харандаа” жүжгээр/
•    Оны шилдэг тайзны зураач: Т.Сэржхүү /“Солгой харандаа” жүжгээр/
•    Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Батболд /“Солгой харандаа” жүжгээр/
•    Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Гандөш /“Том хамарт одой” жүжгийн Яковын дүрээр/
•    Оны шилдэг эмэгтэй гол дүр: Б.Отгонсүрэн /“Солгой харандаа” жүжгийн Баллуурын дүрээр/
•    Оны шилдэг эрэгтэй туслах дүр: Д.Энхбат /“Том хамарт одой” жүжгийн Урбаны дүрээр/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025