УДБЭТ-ын даргаар нэлээд хэдэн жил ажилласан балетчин бүсгүй Б.Сэргэлэнг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр “би удирдахуйн, урлахуйн шинжлэх ухаанд оршиж буй” хэмээн нэгэн ярилцлагандаа онцолсон байдаг. Түүний эхний мэргэжил нь балетын жүжигчин. Балет өөрөө залуу насны урлаг болохоор тэр урлахуйн урлагтай яахын аргагүй залуу насаа холбосон гэнэ. Харин түүний идэр нас Дуурийн театрын захирлын албанд очсоноор ийн удирдахуйн ухаантай холбогдоод буй аж. Ямартаа ч урлахуйн, удирдахуйн ухаанд бие сэтгэлээ зориулж яваа Сэргэлэн хатагтай дараагийн үе болох ахмад насаа сургахуйн ухаан зориулахаар шийдэх нь дамжиггүй биз. Урлахуй, Удирдахуй, Сургахуй
УДБЭТ-ын даргаар нэлээд хэдэн жил ажилласан балетчин бүсгүй Б.Сэргэлэнг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр “би удирдахуйн, урлахуйн шинжлэх ухаанд оршиж буй” хэмээн нэгэн ярилцлагандаа онцолсон байдаг. Түүний эхний мэргэжил нь балетын жүжигчин. Балет өөрөө залуу насны урлаг болохоор тэр урлахуйн урлагтай яахын аргагүй залуу насаа холбосон гэнэ. Харин түүний идэр нас Дуурийн театрын захирлын албанд очсоноор ийн удирдахуйн ухаантай холбогдоод буй аж. Ямартаа ч урлахуйн, удирдахуйн ухаанд бие сэтгэлээ зориулж яваа Сэргэлэн хатагтай дараагийн үе болох ахмад насаа сургахуйн ухаан зориулахаар шийдэх нь дамжиггүй биз.
Сэтгэгдэл байхгүй байна