Swarovski Шигтгээтэй Кадиллак

Орчин үеийнхэн техник технологийн хөгжил гэхээсээ илүүтэй гадаад өнгө үзэмж, тансаглал чамирхалд өндөр ач холбогдол өгдөг болоо юу даа гэмээр. Эмэгтэй хүний ээмэг зүүлтэнд л чимэг нэмдэг байсан брилиант, сваровский болор шигтгээнүүд гар утаснаас авахуулаад автомашиныг чимэх нь хэвийн үзэгдэл боллоо.

Саяхан Хятадад болсон “Qingdao International Auto show”-ны үеэр гэхэд л нэгэн тансаг хэрэглээний автомашиныг олон нийтэд танилцуулсан байна. Тансаг зэрэглэлийн Cadillac CTS Coupe машиныг 350.000 ширхэг Swarovski шигтгээгээр гоёжээ. Болор талстуудыг тусгай төхөөрөмж ашиглан нэг нэгээр нь машины их биед суулгасан бөгөөд нийт 9 хүн бүтэн долоон хоногийн турш ажиллаж байж дуусгасан гэнэ. Суулгасан гоёмсог шигтгээнүүд машиныг угаахад ч унахгүй хэмээн баталгаа өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025