Мисс амьдрал

Хүний амьдрал шиг баялаг, сэтгэл татам зүйл байдаггүй гэдэг. Чухам тийм баялаг, гоо амьдралын намтар түүхтэй, амьдралаа өөрийнхөөрөө бичиглэж яваа нэгэн эрхэмсэг хатагтай манай энэ удаагийн “Гранд амьдрал” булангийн гол баатар. Монголын дэлгэцийн урлаг, тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн 2 сайхан бүсгүй байдаг. Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй 2 бүсгүй энэ салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Энэ бол мэдээж нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо хоёр. Ихэр мэт төстэй, бие хаа, царай зүсээрээ ойролцоо энэ хоёр хатагтай шиг бүх талаараа төгс диктор одоохондоо манай төрөөгүй байгаа нь үнэн юм. Тиймдээ ч Монголын дэлгэцийн урлагийн цуутай сайхан хүүхнүүд хэмээн энэ 2 бүсгүйг онцолдог. Амьдрал, хувь заяа нь ч ойролцоо байдаг нь тэднийг ижилсүүлдэг. Энэ удаад мисс амьдралын эзэн нэвтрүүлэгч Ч.Ичинхрлооо манай гол баатар.

20 хүртлээ Ч.Ичинхорлоо богино банзал өмсөж үзээгүй, үсээ 2 салаа сүлждэг, ном унших хоббитой, эгэл даруухан охиж байж. Онц сурлагатан Ихо дунд сургуулиа дүүргэсний дараа Анаагаахын дундад элсэн орж төгсөхдөө Анагаахын дээд сургуульд суралцах урилга гардчихсан байсан гэдэг. Гэхдээ түүний амьдрал, хувь заяа гудамжинд дайралдсан эгчээс болж огт өөр тийшээ эргэсэн сонин түүх бий. Эргэлдсэн алаг нүдтэй, царайлаг залуу бүсгүй гудамжинд дайралдсан сайн санаат эгчмэд бүсгүйд тухайн үед ид моод болж байсан Энэтхэг киноны жүжигчинтэй адилхан харагдсанд дагаж явсаар байгаад залуу Ихог кинонд урьж, өнөөх “модный” киногоо үзүүлж, чи жүжигчин болох ёстой хэмээн чин сэтгэлээсээ гуйсан байна. Тухайн цаг үеийн хүмүүсийн сайхан сэтгэл, нийгмийн сэтгэлгээг илтгэхүйц энэ үйл явдал хожмын мисс, өнөөдрийн нэвтрүүлэгч бүсгүйн анхны алхам байлаа. Үл таних эгчийн чин сэтгэлийн ятгалгад урамшсан тэрээр жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Онц сурлагтан охиноо ийм огцом шийдвэр гаргасанд гэрийнхэн нь гайхаж хүлээж авсан нь мэдээж. Харин тэр жүжигчин биш диктор болсон юм. Түүний амьдралдаа хийсэн хувь заяаны эргэлтүүд бүгд хөндлөнгийн хүний ятгалгаар болсон байдаг аж.

Монгол туургатан-Оюутан мисс гээд том уралдаан тухайн үед болдог байв. 1991 оны эл тэмцээнд топ модель Р.Байгаль, Ичинхорлоо хоёрыг Хайдав багш нь сургуулийн нэрийн өмнөөс оролц, оролцохгүй бол сургуулиас хөөнө хэмээн “мундагдаж” байгаад, хичээлээс тармагц нь шууд зочид буудалд аваачин 10 гаруй хоног байлгасны эцэст оруулж байсан гэдэг. Эл уралдаанд Энэтхэг бүсгүй шиг төрхтэй оюутан Ихо 2-р байр эзэлсэн бол тэргүүн титмийг Монголын анхны “Сайхан бүсгүй” Н.Мөнхцэцэг хүртэж байв. Харин диктор болсон нь ээжийнх нь хүсэл байсан гэдэг. Оюутан ахуйдаа ангиараа “Хүн алж тоглосон залуус” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон мисс бүсгүй телевизийн салбарт хөл тавьсанаас хойш мэргэжлийн ажлаа хийгээгүй юм. Өндөр соёл, тодорхой дэг жаяг шаарддаг энэ мэргэжилдээ тэр дэндүү үнэнч байсныг нь эндээс харж болно.  

Түүний анхны нөхөр нь Батболд хэмээх нүд, хөмсөг болсон залуу байв. Нэг сургуулийн оюутнууд унаган, халуун хайраар ханилж, хөөрхөн охинтой болсон ч нэг л өдөр хоёр тийш болсон нь хувь тавилан байсан биз. Миссийн тэмцээнд оролцоход нь хүртэл дэргэдээс нь алхам ч холдоогүй түүний анхны нөхөр өдгөө хувиараа бизнес эрхэлдэг, шагхийсэн амьдралтай эр байдаг аж.

Харин дараагийн нөхөр нь олноо “Оюуны ундраа”-гийн С.Отгобаяр хэмээн алдаршсан, экс гишүүн С.Отгонбаярын төрсөн дүү С.Амарсайхан. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн болоод ч тэр үү, хувийн амьдралаа туйлын их нууцалдаг нэвтрүүлэгч бүсгүй ноён Амарсайханд 2 хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд сайн нөхрийн түшигт жаргаж яваагаа л хааяа цухалзуулдагаас цаашгүй. Бизнесмэн ахын буянд гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн ноён Амарсайхан нэг үе Бээжинд төлөөлөгчөөр сууж төрийн албанд хүчин зүтгэж байсан ч өдгөө ахынхаа бизнесийг үргэлжлүүлэн, “Оюуны ундраа” группээ удирдаж байна. Улс төрд лавхан орж эцэс сүүлд нь сайдын халгаатай суудлаас болж аль муугаа үзсэн экс гишүүн хэсэгтээ амар тайван амьдрахыг чухалчлан бизнесээ дүүдээ даатган өгсөн аж. 

Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр нөхрөө дагаж Англид хэсэг хугацаанд суурьшихдаа хатагтай Ичинхорлоо харь хэлд шамдан суралцаж үргэлжлүүлэн сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байсан. Дараа нь Бээжинд төлөөлөгчөөр суухад нь хятад хэлд шамдан суралцаж, хэлний сангаа баяжуулсан. Хятадад амьдрач байхдаа гэнэтийн хүнд өвчин тусч, чухамдаа хөрөнгө чинээтэй нөхрийнхөө буянаар  холын Америкт очиж эмчлүүлэн хөл дээрээ боссон, үхэл амьдралтай нүүр тулсан хүнд хэцүү үе ч энэ бүсгүйн амьдралд бий. Тэр бүхнийг өөрийнхөөрөө даван туулж, цаг хугацаа өнгөрөх тусам өнгө зүс нэмэн сайхан бүсгүйн шийр заасаар байгаа. Өдгөө үдэш бүр цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзаж, үндсэн ажлаа хийхээс гадна тэрээ нэр бүхий компанийн нүүр царай болон хажуугаар хувийн бизнесээ тун чадамгай удирдан явуулдаг. Америкаас ирснийхээ дараахан импортоор кофе оруулж ирэн худалдааны бизнес эрхэлж байсан бол өдгөө хотын төвд өндөр зэрэглэлийн кофе шоп ажиллуулдаг ажээ.

Сувилагчаас сайхан бүсгүй хүртэлх замыг туулахдаа 2 дахь амьдралаа зохиож, бизнесмэн эрийн цайг чанаж, галыг манах, Монголын нэр хүндтэй нэвтрүүлэгч байх гээд хэн хүнд заяадаггүй чухамдаа мисс хувь тавилан зөвхөн Ч.Ичинхорлоогийнх гэлтэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    muusain mongol huuhnuud dandaa salj niilsen togtworgui naidwargui ed mongo harsan shunaliin tulamnuud!
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин
    ene huuhnees ohiduud ulger jishee awbal suusan nohoroosoo salaad 2 deh bayn nohor deer ochih yum bnlda!
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Zochin
    Huh nuurtei, tulegdsen uym shig, yahaaraa nuur n tegeed aihtar har bor, huh bolchihdog bnaa, zailuul!!!
    2015 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Saihan uneheer uzegslentei busgui shuu ene muulaad bgaa humuusiig harah yumsan
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    ухаалаг, аятайхан эмэгтэй, бас их сайн ээж, хөтлөгчийн ур чадвар нь монголдоо л №1. хүнийг битгий элдвээр хэл л дээ. байгаагаар нь хүлээж ав л даа. хөөрхөн, сайхан бүсгүй гэдэг нь маргаангүй үнэн.
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Гэрэлтэх
    Фотогиничный болохоос яг дргэдээс нь харахаар саарал сэвхтэй тэрийгээ дарах гээд хэтэрхий будаад саарал болчихсонь тэгээд ааш зан гэж сэхүүн, нисэхийн сургуулийн халтар охин байсан шүү дээ.Ядаж нүүрээ гэрэлтсэн өнгөлөг бор болгочих
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • tu[
    medeh yum bna ogloo bur hicheel; ni hurgej ogood odor nohoi shig sahij baigaad awaad yawdag saaral tsuwtai undur bor zaluu bsan iho ooroo jins omsdog duugui ohin bsan 1993 ond hamt tugssun yum ter law hartai zaluu bsan bna l da huuhed baihad yugaa medehew de
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • omogshil
    udgan gej bgaa hun ooroo arai boo baisan yum bish biz dee. Bitgii ataarah. Bishgui gai bolchihood ta nar uzliin har sanaatnuud
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Goyo mortloo ugaasaa l neg haltar banharaa
    2012 оны 11 сарын 07 | Хариулах
  • Chi Udgan huneer yavj neg missee horlood daraa ne ooroo uheh dohsoniig chine yu gehuu Chi ooroo sain medej bgaa
    2012 оны 11 сарын 07 | Хариулах
  • oyutnii missd orj bsan turh n l jinhene I-hogiin turh bna
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • saihan huuhnees iluu sain hun l baih heregtei deeolon huniig gomdooj yavaa daa chi hen baisanaa yamar yavsanaa haaya neg sanaj baigaarai
    2012 оны 05 сарын 09 | Хариулах
  • mongolxuu
    saixan mongol eej az jargal sain saixaniig xusei
    2012 оны 04 сарын 28 | Хариулах
  • yneheer odoogiin zaluu ohiduud harj ylger jishe avch surah yum ih saihan emegtei yneheer saihan emegtei az jargal sain saihniig hysye jargaj yavaarai
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • mugi
    uneheer saihan huuhen shuu Sain saihniig husie Chi shuu
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Сайхаан сайхан Монголыг маань чимж байгаа сайхан бүсгүйчүүдийн нэг бол Ичинхорлоо Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье Бурхан чамайг байнга ивэг
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochn
    neeree huurhiid neg udaa amidrald n aimaar zuil tohioldson gesen shuu
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • сайхан амьтан байна дааа чи шүү
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • boogii
    tiimee go go huuhen
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025