“Цагийн аяс”, “Өнө мөнх орон” зэрэг уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, багагүй талархалыг хүртээд буй залуус бол “Увертура” хамтлагийнхан. Хөгжим бүжгийн коллежийг дуулаачийн мэргэжлээр төгссөн чадварлаг хоолойтой дөрвөн залууг эх оронч сэтгэлгээтэй гэх хүмүүс цөөнгүй. Тиймдээ ч тус хамтлагийн уран бүтээлүүдэд үндсэрхэг үзлийг хадгалдаг хэмээн олон түмэн таатай хандах юм билээ. Саяхан тэднийг “Клипээ битгий цац, мөнгө өгье” хэмээн утас цохисон сурагтай. Тэр нь “Өнө мөнх орон” дууны клипэнд хоёр сайдын гарын үсэг зурж байгаа дүрс гардагтай холбоотой юм байх. Хоёр ч удаа цацахгүй байхыг гуйсан тус бүтээл аль хэдийнэ 60 гаруй мянган хүний хүртээл болоод байгаа нь улс төрчдийн уурыг хүргээд буй бололтой. 
Сэтгэгдэл байхгүй байна