Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмэрээ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ. Манай улсын хувьд ч "ахынхаа" тусламжтайгаар 3 сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз-39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр ( 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Тэрээр (1947 оны 12 -р сарын 05) нд Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёр дахь сансрын нисгэгч юм. Энэ өдрийг тохиолдуулан МАН Эрдэм шинжилгээний бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд С. Батболд Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Тусгаар тогтнолын одон”-гоор шагнан урамшууллаа. Монгол түмний баярын өдөр
Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмэрээ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ. Манай улсын хувьд ч "ахынхаа" тусламжтайгаар 3 сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз-39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр ( 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Тэрээр (1947 оны 12 -р сарын 05) нд Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёр дахь сансрын нисгэгч юм. Энэ өдрийг тохиолдуулан МАН Эрдэм шинжилгээний бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд С. Батболд Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Тусгаар тогтнолын одон”-гоор шагнан урамшууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна