Монголын кино урлагийн “сувд” болсон бүсгүй бол МУГЖ Н.Батцэцэг. Түүний тоглосон кино, амилуулсан дүрийг ахин дахин үзсэн ч ер уйддаггүй гэхэд маргах хүн үгүй биз. Ялангуяа “Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа”, “Эх бүрдийн уянга” зэрэг кино нь өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшиж өөрийн эрхгүй нулимс дуслуулдаг билээ. Харин тэрээр АНУ-ыг гэр бүлийн хамт зориод баггүй хугацааг үдэж буй. Хэдийгээр жүжигчин маань харь газар яваа ч төрөлх нутгийнхаа төлөө их үйлсийг бүтээж буй гэнэ. Тэрээр “Америк дахь Монголчууд” номын редактороор ажиллахаас гадна “Үгүйлэн санана” хэмээх нэвтрүүлэг бэлдэж байгаа нь аргагүй урлагийн “сувд” гэдгийг нь батлах мэт.Урлагийн “сувд”
Монголын кино урлагийн “сувд” болсон бүсгүй бол МУГЖ Н.Батцэцэг. Түүний тоглосон кино, амилуулсан дүрийг ахин дахин үзсэн ч ер уйддаггүй гэхэд маргах хүн үгүй биз. Ялангуяа “Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа”, “Эх бүрдийн уянга” зэрэг кино нь өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшиж өөрийн эрхгүй нулимс дуслуулдаг билээ. Харин тэрээр АНУ-ыг гэр бүлийн хамт зориод баггүй хугацааг үдэж буй. Хэдийгээр жүжигчин маань харь газар яваа ч төрөлх нутгийнхаа төлөө их үйлсийг бүтээж буй гэнэ. Тэрээр “Америк дахь Монголчууд” номын редактороор ажиллахаас гадна “Үгүйлэн санана” хэмээх нэвтрүүлэг бэлдэж байгаа нь аргагүй урлагийн “сувд” гэдгийг нь батлах мэт.
Сэтгэгдэл байхгүй байна