Гамбуушд амралт өгөөч…

Дутуу заяатай төрсөндөө гутарч унтараагүй харин ч энгийн хүнээс илүүтэй эрч хүчтэй амьдарч байгаа хүн бол Гамбууш. Олон жил буудал хэсүүчилэн амьдарч явсан тэрээр одоо л нэг мөрөөдөлдөө  хүрч ач зээгээ тойруулан суух насандаа өөрийн гэсэн орох оронтой боллоо. Худалдаа хөгжлийн банкны хажууханд худалдаж авсан байрандаа гурван давхар хаалга хийлгэсэн нь хэвлэлийнхэнээс болсон гэнэ лээ. Үүд хаалгыг нь хэвлэлийнхэн манаад амраадгүй юм гэсэн. Ингэтлээ нам гүм амьдрахыг хүссэн Гамбуушын хүсэл ийм их гэж хэн санах билээ. Наснаасаа толиотой харагддагч  нас нь “талийж өгсөн” Гамбуушд одоо хэвлэлийнхэн амралт өгвөл яасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025