Victoria"s Secret”-ын сахиусан тэнгэр, супер загвар өмсөгч Адриана Лима хоёр дахь хүүхдээ өлгийдөж авах гэнэ. Бразилийн үзэсгэлэнт бүсгүй Адриана Лимагийн нөхөр, NBA-ын од Марко Ярич гэдгийг манайхан андахгүй. Хосуудын анхны охин хоёр настай Валентина дүүтэй болох гэж байгаадаа хамгийн их хөл хөөр болж байгаа гэнэ. Дотуур хувцасны хамгийн алдартай шоуны байнгын оролцогч, хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэг Адриана Лима анхны охиноо төрүүлсний дараа “Ээж болно гэдэг хамгийн сайхан зүйл” гэж ярьж байсан ба шинэ хүнээ өдөр хоног тоолон хүлээж сууна. Ман загвар өмсөгч бүсгүй 2007, 2008 онд “Forbes”-ээс нэрлэсэн хамгийн баян загвар өмсөгчдийн дөрөвдүгээрт бичигдэж байсан гэдэг. 

Сэтгэгдэл байхгүй байна