Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив

Хамтарсан засгийн газрын хамгийн том гавьяа бүтэн гурван жил хэрэлдэж, зодолдон байж баталсан сонгуулийн тухай хууль байсан гэдэг. Ингэж үйл тамаа үзэн байж баталсан тэр хууль нь сонгогчдын эрх ашигт огтхон ч нийцээгүй гэдгийг эрхэм гишүүн Ч.Сайханбилэг хэлээд хаячихсан. Ёстой нэг “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гээч л болсон доо. Түүний ярьж буйгаар энэ хууль удааширч гацаад байсанд гишүүдийг буруутгах аргагүй гэнэ. Учир нь сонгуулийн хууль батлагдах болохоор хүнийхээ хувьд “Энэ хууль батлагдвал би гарах уу, үгүй юу” гэдгээ харж байж асуудалд нухацтай ханддаг аж.Түүнээс биш энэ хуулийн дагуу сонгууль явагдвал ард түмэн зөв сонголт хийх үү, үгүй юу гэдгийг хоромын төдий ч бодоогүй гэнэ. Ямартаа ч хууль, төслүүд батлагдахгүй УИХ-д очоод нам гацдаг нь энэ мэт эрхмүүдийн хувийн эрх ашгаа өндөрт тавьсаны харгай бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025