Ах намын “тархины” хэсгийнхэнд хандаж ард түмэн бухимдаж эхэллээ. Учир юу хэмээвээс “бурханы өршөөлөөр” З.Батболд найруулагчийн тархинд харваж ирсэн үзэл бодлын “хараацайг” Ардын нам “өмчийн торондоо” хорьж эхэлсэнээс үүдэлтэй гэнэ. Аль нийгэмд яаж амьдрахаа заалгахаар болчихоод байгаа найруулагч залуу анх нээлтэй хийхдээ л энэ бол цэвэр уран бүтээл, хэн нэгий захиалгаар биш шүү гэдэгээ хэлсээр байтал нөгөө ах нам чинь Ардчилсан намын захиалга гэж ам мэдэн “бурж” ард түмнийг “сохрын газар сохор байлгах ” гэж эрх мэдлийн гараа далайлгаж байна. Энийг няцааж арайч ийм юм ярина гэж санаагүй З.Батболд “Ардчилсан” намд хүсэлт гаргаж захиалаагүй гэсэн бичиг хийлгэж сэтгүүлчдэд мэдэгдлээ. Улс төрч л биш бол” ялзарсан” нийгмийн үнэнийг ил гаргасан тохиолдолд эрх мэдэлтний гэсгээл хүртэх бололтой. Эмгэнэлтэй эрх мэдлийг “Бурхан өршөө”-ж чөлөөт сэтгэлгээ “торноосоо” гарах цаг энэ байдлаараа мөд ирэхгүй нь бололтой. Ардчилсан нийгэм чиний тархийг “шорондоо” хариуцлагтайхан “хадгалж” байхад торноосоо халиж бичвэл хориж цагдана тэгээд дийлэхгүй бол өөр яахыг “Ах нам”-аас асууна биз…Чөлөөт сэтгэлгээ “шоронд” …
Ах намын “тархины” хэсгийнхэнд хандаж ард түмэн бухимдаж эхэллээ. Учир юу хэмээвээс “бурханы өршөөлөөр” З.Батболд найруулагчийн тархинд харваж ирсэн үзэл бодлын “хараацайг” Ардын нам “өмчийн торондоо” хорьж эхэлсэнээс үүдэлтэй гэнэ. Аль нийгэмд яаж амьдрахаа заалгахаар болчихоод байгаа найруулагч залуу анх нээлтэй хийхдээ л энэ бол цэвэр уран бүтээл, хэн нэгий захиалгаар биш шүү гэдэгээ хэлсээр байтал нөгөө ах нам чинь Ардчилсан намын захиалга гэж ам мэдэн “бурж” ард түмнийг “сохрын газар сохор байлгах ” гэж эрх мэдлийн гараа далайлгаж байна. Энийг няцааж арайч ийм юм ярина гэж санаагүй З.Батболд “Ардчилсан” намд хүсэлт гаргаж захиалаагүй гэсэн бичиг хийлгэж сэтгүүлчдэд мэдэгдлээ. Улс төрч л биш бол” ялзарсан” нийгмийн үнэнийг ил гаргасан тохиолдолд эрх мэдэлтний гэсгээл хүртэх бололтой. Эмгэнэлтэй эрх мэдлийг “Бурхан өршөө”-ж чөлөөт сэтгэлгээ “торноосоо” гарах цаг энэ байдлаараа мөд ирэхгүй нь бололтой. Ардчилсан нийгэм чиний тархийг “шорондоо” хариуцлагтайхан “хадгалж” байхад торноосоо халиж бичвэл хориж цагдана тэгээд дийлэхгүй бол өөр яахыг “Ах нам”-аас асууна биз…
Сэтгэгдэл байхгүй байна