Мөнгө сэтгэлийг “аргамжихгүй”…

85 настай, “Playboy” сэтгүүлийн эзэн Хью Хефнер, 25 настай модель Кристал Харрис нар 2009 онд сүй тавьж, хуримаа хийхээр төлөвлөж байсан ч тэд хоёр тийш болсон. “Life& Style” сэтгүүл саяхан Кристалыг өөр эртэй зугаалж байсан зургийг нийтэлснээс болж хосууд салах болсон гэдэг ч энэ бүхэн бүгд худлаа гэнэ. Мэдээж хайр сэтгэлээс биш мөнгөөр “аргамжиж” байсан нь ийнхүү алдарчээ. Кристал Жордан Мак Грэвтэй болзож эхэлснээ Хью Хефнерт хэлсэн бөгөөд, өөртэй нь гэрлэх бодолгүй байгаагаа ч ярьсан аж. Тэд хуримын өдрөө товлож, 300 зочдод урилга илгээсэн байснаа буцааж, Кристалын “Playboy” сэтгүүлтэй хийсэн гэрээг албан ёсоор цуцалсан гэдэг. Хайр сэтгэлийг мөнгөөр аргамждаггүй хойно доо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025