Гомочуудыг байлдан дагуулав

УДЭТ-аас нүүр буруулж Мөрөөдлийн театр байгуулсан жүжигчин СТА Г.Эрхэмбаярыг чадварлаг уран бүтээлч гэдэг. Хэдийгээр уул шиг том биетэй ч ус шиг зөөлөн нэгэн гэхэд хилсдэхгүй биз. Харахаас л хайр татам эгдүүтэй харагддаг тэрээр “Хувьсал” продакшны дэлхийн сонгодог жүжигт гомо цагдаагийн дүрийг  бүтээсэн. Тэр дүрийнхээ харгайгаар түүний утас чөлөө завгүй бүр батерей нь дэлбэрчих шахаж нэг үе гомочуудыг байлдан дагуулж байсан. Гомо залуус танилцъя, уулзая гээд л мань хүнийг тамалсан гэнэ. Тэрээр телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо  “Гомо залуус намайг сонирхож утсаар мессеж бичиж  уулзая гээд балласан шүү. Би тэр чиглэлийн зүйл сонирхдоггүй. Жинхэнэ эр хүн байхыг хүсдэг хүн.” хэмээн хэлж сая нэг юм сахилгагүй залуусаас салсан сурагтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025