МУГЖ Ш.Чимэдцэеэг танихгүй хүн бараг үгүй биз. Байгалиас заяасан сайхан хоолой, жинхэнэ монгол эмэгтэйн намбалаг дүр төрх, царай зүс гээд л өөлөх юмгүй ёстой л нэг арван хуруу тэгш гэмээр бүсгүй. Харин дуучин маань улс төрийн тавцанд эмэгтэй хүний байр суурь байх ёстойд санал нийлдэг нэгэн бололтой. Түүнийхээр эмэгтэйчүүд айл гэр төдийгүй улс орны бодлогод чухал нөлөөтэй аж. “Өнөөдөр Монголын төрд ухаалаг эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй. Эмэгтэй хүний хатан ухааныг ашигласан төр засгийн бодлого нь иргэддээ ээлтэй, түвшин, хүртээмжтэй байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад шийдвэр гаргах түвшинд 76 хүний гурав нь эмэгтэй. Энэ харьцааг өөрчлөхөд анхаарах цаг болсон л гэж боддог доо.” хэмээн өөрийн санал бодлоо илэрхийлсэн удаатай. Ямартаа ч гавьяат арга билэгийн хослол болсон эмэгтэй, эрэгтэй хүний ухааныг хослуулан ашиглах нь зүйтэй гэж үзэв.Чимэдцэеэ улс төрд үг хандивлав
МУГЖ Ш.Чимэдцэеэг танихгүй хүн бараг үгүй биз. Байгалиас заяасан сайхан хоолой, жинхэнэ монгол эмэгтэйн намбалаг дүр төрх, царай зүс гээд л өөлөх юмгүй ёстой л нэг арван хуруу тэгш гэмээр бүсгүй. Харин дуучин маань улс төрийн тавцанд эмэгтэй хүний байр суурь байх ёстойд санал нийлдэг нэгэн бололтой. Түүнийхээр эмэгтэйчүүд айл гэр төдийгүй улс орны бодлогод чухал нөлөөтэй аж. “Өнөөдөр Монголын төрд ухаалаг эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй. Эмэгтэй хүний хатан ухааныг ашигласан төр засгийн бодлого нь иргэддээ ээлтэй, түвшин, хүртээмжтэй байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад шийдвэр гаргах түвшинд 76 хүний гурав нь эмэгтэй. Энэ харьцааг өөрчлөхөд анхаарах цаг болсон л гэж боддог доо.” хэмээн өөрийн санал бодлоо илэрхийлсэн удаатай. Ямартаа ч гавьяат арга билэгийн хослол болсон эмэгтэй, эрэгтэй хүний ухааныг хослуулан ашиглах нь зүйтэй гэж үзэв.
Сэтгэгдэл байхгүй байна