Өнгөрсөн оны “Болор цом”-ын эзнээр яруу найрагч, судлаач, Д.Болдхуяг хэмээх үл таних залуу “Монгол хэл” шүлгээрээ шалгарсан нь олны гайхширалыг татаж байсан. Тэгвэл “Болор цом”-ын эзэн яруу найрагч саяхан СТА цол, тэмдгээр энгэрээ мялааж багагүй шуугиан тарьж орхив. 2009 оноос Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын сургуулийн түүх, архелогийн докторантурт элсэн суралцаж байгаа түүнийг ӨМӨЗО дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн Удирдах Зөвлөл, тус хотод суугаа манай улсын Ерөнхий консулын газраас МУСТА цол тэмдгээр шагнуулахыг хүссэн нь ийнхүү биелэлээ олсон гэх мэдээлэл буй. Ямартаа ч түүнийг ийн ах найрагчдаасаа дээгүүр давхих болсонд халаглах нэгэн байгааг нуух юун.
Сэтгэгдэл байхгүй байна