“Камертон” хамтлагийн дуучин Эба сүүлийн үед “Монгол Бекхэм” нэрийг зүүх болсон. Учир нь алдарт хөлбөмбөгч Бекхэм гурван хүүгийн аав болсон ч охинтой болохыг олон жил хүсч хүлээж явсан бөгөөд өнгөрсөн жил анхны охиноо өлгийдөн авсан. Эба ч мөн ийм түүхийн эзэн. Тэрээр өнгөрсөн туулай жилийн сүүлээр анхны охиноо өлгийдсөн бөгөөд Өөдлөн хэмээх өвөрмөц содон нэрийг хайрлажээ. Хосууд өмнө нь үр шилжүүлэн суулгах аргаар хоёр ихэр хүүтэй болж байсан учир энэ удаад ч тэднийг өмнөх аргаа хэрэглэсэн гэх хүн олон байсан. Анхны хүүгээсээ хойш байгалийн жамаар хүүхэд тээгээгүй Ж.Бямбасүрэн охиноо төрүүлэхийн өмнө нэлээд айж байсан бөгөөд Солонгосын “Ча” эмнэлэгт нярайлсан. Эба ч мөн адил ямар нэгэн эндэгдэл гарах вий гэж айж байсан бөгөөд охиноо эсэн мэнд эх бариулахын тулд 12.000 ам.доллараар эмч хөлсөлж эхнэрийнхээ хажууд байлгасан гэнэ лээ.
Сэтгэгдэл байхгүй байна