Гуталгүй мисс…

Алдарт хөл бөмбөгч Бекхэм гурван хүүгийн аав болсон ч охинтой  болохыг олон жил хүсч хүлээж явсан бөгөөд өнгөрсөн жил анхны охиноо өлгийдөн авсан юм. Ээжийнхээ оролцсон загварын шоунд аавдаа тэврүүлсээр ирсэн бяцхан охин энд ирсэн гуталгүй ганц мисс байлаа.  Лос Анжелесын “Галакси” багт тоглож  Америкт суурьшсан Бекхэм саяхан охиндоо 34.99 ам.долларын үнэтэй хөлд оруулагч худалдаж авсан сурагтай. Дэвид Бэкхем, Виктория нарын охин төрсөн цагаасаа хойш Их Британийн хамгийн алдартай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэх болсон гэдэг. Их Британийн хатан хаан II Элизабетаас ч илүү алдартай, бяцхан охиныг Англичууд нэр алдараа цуурайтуулсан сайхан бүсгүй болно доо хэмээн ам булаалдан ярьцгаадаг гэсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025