Шагайгийн шаргал үсний нууц…

Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлаж, “Мөрөөдлийн театр”-аа үүсгэн байгуулсан жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар театрын ууган бүтээлээрээ “Гэгээн муза” наадамд нэр дэвшээд буй. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногийн “Гэгээн муза-2011” наадмын нэр дэвшигчдэд гэрчилгээ олгох ёслолд ирж батламжаа өвөртлөж авлаа. Жүжигчин Г.Эрхэмбаяр бага зэрэг жин хаясан харагдсан бол Алтан шагайгийн хувьд толгойтой нь зохицох хувцас олдохгүй шоотой цамц, бүрх малгайгаараа гоёсон харагдана лээ. Үсний өнгөний учир түүний бүтээж буй дүртэй холбоотой. Шаргал үст Шагай тун удахгүй нэгэн киногоороо үзэгчидтэйгээ уулзах гэж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025