Одоогоос зургаан жилийн өмнө Солонгосын алдарт “Оддын хаан” шоунд оролцон түрүүлж Монголынхоо нэрийг өндөрт өргөж явсан МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч Б.Энхбаярыг манайхан андахгүй. “Тэнгэрийн ивээл”, “Миний ахын эхнэр” зэрэг кинонд гол дүр бүтээж олны танил болсон залуу “Тусгай салаа”-ны Номин буюу загвар өмсөгч Гэрэлчулуунтай хайрын романс үүсгэж хэвлэлийн баатар болж байсан залуу. Гэвч тэдний хайрын түүх төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Б.Энхбаяр АНУ-ыг зорьж, тус улсад ардын урлагаа сурталчилах болсон. Харин түүнийг сүүлийн үед “Жем интернэйшнл” гэх их айлын тэргүүн, ард түмний хайртай гарьд Ц.Цэрэнпунцагийн хүргэн болох гэж байгаа тухай ойр дотныхон нь ярих болжээ. Тэрээр АНУ-д байх хугацаандаа Ц.Цэрэнпунцаг гарьдын ууган охин Пушкитай дотноссон аж. Пушки Америкийн нэгэн томоохон сургуульд суралцдаг бөгөөд энэ жил төгсөх гэнэ. Харин Б.Энхбаярын хувьд хайртай бүсгүйгээ сургуулиа төгсмөгц хуримын тов зарлах сурагтай.“Оддын хааны” хуримын зар…
Одоогоос зургаан жилийн өмнө Солонгосын алдарт “Оддын хаан” шоунд оролцон түрүүлж Монголынхоо нэрийг өндөрт өргөж явсан МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч Б.Энхбаярыг манайхан андахгүй. “Тэнгэрийн ивээл”, “Миний ахын эхнэр” зэрэг кинонд гол дүр бүтээж олны танил болсон залуу “Тусгай салаа”-ны Номин буюу загвар өмсөгч Гэрэлчулуунтай хайрын романс үүсгэж хэвлэлийн баатар болж байсан залуу. Гэвч тэдний хайрын түүх төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Б.Энхбаяр АНУ-ыг зорьж, тус улсад ардын урлагаа сурталчилах болсон. Харин түүнийг сүүлийн үед “Жем интернэйшнл” гэх их айлын тэргүүн, ард түмний хайртай гарьд Ц.Цэрэнпунцагийн хүргэн болох гэж байгаа тухай ойр дотныхон нь ярих болжээ. Тэрээр АНУ-д байх хугацаандаа Ц.Цэрэнпунцаг гарьдын ууган охин Пушкитай дотноссон аж. Пушки Америкийн нэгэн томоохон сургуульд суралцдаг бөгөөд энэ жил төгсөх гэнэ. Харин Б.Энхбаярын хувьд хайртай бүсгүйгээ сургуулиа төгсмөгц хуримын тов зарлах сурагтай.
Сэтгэгдэл байхгүй байна