Авсанд ортолоо шавар болох “Битлз”

Нэгэн үе таван урт үстэй залуус рок, попын ертөнцөд өөрсдийн орон зайг тунхагласан нь Харангынхан байв. Хамтлаг анх байгуулагдахад хүмүүс тэднийг таван “Битлз” хэмээн өлгийдөн авсан түүхтэй. Үнэхээр тэд ямар уран бүтээлч гэдгээ өнөөг хүртэл харуулж яваа гэхэд маргах хүн үгүй биз.Нэг нь бурхан болчихгүй бол бид уран бүтээлээ хийгээд л явна гэдэг эрхэм бол Харангын Л.Одсүрэн. Гитарыг жинхэнэ “Уйлуулдаг” эрсийн нэг гэдгээр нь рок, поп сонирхогчид түүнийг андахгүй. Саяхан өөрийн анхны бие даасан “Invitation” цомгоо өлгийдөөд буй Одко арван жилд байхаасаа л хөгжим балбаж ирсэн гэдэг. Харанга байгуулагдахад хамгийн их нөлөө үзүүлсэн тэрээр “Зарим хөгжимчид  “Харанга” болиосой гэдэг. Бид харин ч авсанд ортолоо тэдэнд шавар хааж, хэн гэдгээ харуулна” хэмээн ам алдсан удаатай. Ямартаа ч тус тусын уран бүтээлээ туурвиад завгүй яваа рок, попын мангасууд маань хөгжим тоглож, дуугаа дуулж чадахгүй болтолоо хамт байж үнэнч фенүүдээ уйдаахгүй нь бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025