Титэмгүй топууд ¹4

Г.ОДОНЧИМЭГ
Топ модель Одноо хэмээн хүн бүр амандаа өөрийн эрхгүй авдаг ч тэр албан ёсоор утгаа алдсан энэ өргөмжлөлийг авч байсангүй. Бас л гадаад, дотоодын загварын агентлагуудад моделийн карьер хөөж, эх орондоо тохь тухтай суурьшаагүйтэй нь холбоотой биз. Түүнээс загвар үзүүлэх, нүүр царай болох аль аль чадвар түүнд бий. Өвөрмөц эрлийздүү төрх түүний ялгарах гол онцлог нь. Хонгконг, Сингапурын нэр хүнд бүхий агентлагуудад загвар өмсөж, Бээжингийн их сургуульд сурч, Хятадын нэрт жүжигчин Чо Юн Фадтай зураг авалтанд оролцож хэсэгтээ л цахиур хагалж байсан тэрээр манай урдаа барьдаг уран дархчуудын нэг Хурцбилэгийн охин. Хоёр нутагтан мэт нисэж буусаар нэг л өдөр Австрали эртэй хуримаа хийсэн Одноо топ өдгөө нөхрийнхөө нутагт суурьшсан бөгөөд Австралийн телевизэд нэвтрүүлэг хөтлөхийн зэрэгцээ загварын агентлагт гэрээгээр Runway model-оор ажиллаж байна.
   
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • s
    hun muulj yavdag ontsgui huuhen
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025