Мөрөөдвөл биелдэг…

Ээжийнхээ ээмгийг ломбарданд тавьж анхныхаа дууг бичүүлсэн  хэмээн Т.Баясгаланг мэдэх хүмүүс нь ярих юм билээ.  Дуучин бүсгүй оюутны ширээний араас холдож овоо хэдэн дуутай болмогцоо "Би монголын хамгийн баян эмэгтэй дуучин болно" хэмээн ам гарсан гэдэг. Үүний дараа С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуулсан дуу  моодонд орж тэдний дууг амандаа аялахгүй, мэдэхгүй  хүнгүй болсноор "Монголын хамгийн баян эмэгтэй дуучин" болох мөрөөдөл нь биелэж эхлэсэн гэдэг. Харин сүүлд сумоч Д.Батбаяртай гэр бүл болсоноор  түүний "хамгийн баян" гэх мөрөөдөл нь нэг мөсөн биелсэн түүхтэй. Сэтгэлээ дагасан энэ сонголтыг хэн хүнгүй өөр өөрсдийнхөөрөө ярьж л байдаг. Ямартай ч мөрөөдвөл биелэнэ гэдэг дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025