Хүн чандарладаг газар эгшиглэх нь зохимжгүй

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин  Н.Жанцанноров Их хурлын гишүүн байхдаа зохиогчийн эрхийн хуулийг батлуулсан сүйхээтэй эр гэдэг. Түүний олон сайхан аялгуу дэлхийн өнцөг булан бүрт цаг, минут тутамд эгшиглэж, хэн нэгэн  тодорхой хэмжээгээр ашиглаж байдаг гэхэд болно. Гэвч тэр хууль батлуулсан ч бүтээлээ ашиглуулсаны мөнгөө авч чаддаггүй гэнэ. Түүнд бүтээлийг нь байнга ашиглаж байдаг гэж ганцхан хуримын ордон л жилдээ нэг удаа сая төгрөг түүний халаасруу шургуулдаг сурагтай. Харин хөгжмийн зохиолч нэг зүйл дээр их сэтгэл дундуур явдаг нь түүний бүтээлийг хүн чандарладаг газар эгшиглүүлэх болсон гэнэ. “Надаас зөвшөөрөл ч аваагүй. Тэгээд тийм газар ашиглаж байгаа нь зохимжгүй санагддаг” хэмээн гоморхсон удаатай шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025