МУ-ын гарьд олноо “том” хэмээн алдаршсан П.Сүхбат алсын хараатай амьдардаг нэгэн гэнэ. Чөлөөт бөхийн улсын шигшээ багт 15 жил хүчин зүтгэж, чөлөөт болон үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаан, шударга дайчин чанараараа чимж явсан хүчит гарьд маань өөрийн гэсэн дэвжээ байгуулахаар ханцуй шамлан ажилдаа орсон сурагтай. Чөлөөт бөхийн төрөлд цахиур хагалах ирээдүйтэй шинэ залуу бөхчүүдийг бэлтгэх зорилго тээн яваа гарьд багшийнхаа орыг залгахаар ийн сэтгэл шулуудсан байна. Түүний багш чөлөөт бөхийн төрөлд олон чансаатай бөх төдийгүй дасгалжуулагч бэлдсэн Д.Адьяатөмөр хэмээх гавьяатан юм. Түүгээр ч барахгүй П.Сүхбат АНУ-д амьдарч байхдаа “Гарьд” нэртэй хөлбөмбөг, сагсан бөмбөгийн клуб нээсэн гэдэг. Ямартаа ч энэ удаад чөлөөт бөхийг хөгжүүлэх их үйлст хүчин зүтгэхээр болсон нь олны хүндэтгэлийг хүртэж буй. Гарьддаа чөлөөт бөхийн олимпийн аварга төрүүлж, чөлөөт бөхийн түүхнээ нэгэн шинэ хуудсыг нээх болтугай хэмээн хүсэн ерөөе.Том Сүхбат дэвжээ байгуулна
МУ-ын гарьд олноо “том” хэмээн алдаршсан П.Сүхбат алсын хараатай амьдардаг нэгэн гэнэ. Чөлөөт бөхийн улсын шигшээ багт 15 жил хүчин зүтгэж, чөлөөт болон үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаан, шударга дайчин чанараараа чимж явсан хүчит гарьд маань өөрийн гэсэн дэвжээ байгуулахаар ханцуй шамлан ажилдаа орсон сурагтай. Чөлөөт бөхийн төрөлд цахиур хагалах ирээдүйтэй шинэ залуу бөхчүүдийг бэлтгэх зорилго тээн яваа гарьд багшийнхаа орыг залгахаар ийн сэтгэл шулуудсан байна. Түүний багш чөлөөт бөхийн төрөлд олон чансаатай бөх төдийгүй дасгалжуулагч бэлдсэн Д.Адьяатөмөр хэмээх гавьяатан юм. Түүгээр ч барахгүй П.Сүхбат АНУ-д амьдарч байхдаа “Гарьд” нэртэй хөлбөмбөг, сагсан бөмбөгийн клуб нээсэн гэдэг. Ямартаа ч энэ удаад чөлөөт бөхийг хөгжүүлэх их үйлст хүчин зүтгэхээр болсон нь олны хүндэтгэлийг хүртэж буй. Гарьддаа чөлөөт бөхийн олимпийн аварга төрүүлж, чөлөөт бөхийн түүхнээ нэгэн шинэ хуудсыг нээх болтугай хэмээн хүсэн ерөөе.
Сэтгэгдэл байхгүй байна