Maybach Exelero

Авто ертөнцийн дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Ер бусын загвар, төгс шийдлээрээ Maybach Exelero тансаг автомашины ангилалд өөрийн орон зайг нэгэнт бий болгож чадсан. 7,800,000 ам.долларын үнэтэй эл тансаг зэрэглэлийн төмөр хүлэг дэлхийн хамгийн үнэтэй суудлын тэрэг хэмээх алдрыг хэдийнэ хүртсэн байна. Тэр зөвхөн өндөр үнэ, өвөрмөц загвараар зогсохгүй автомашин сонирхогчдын “амиа тавьдаг” гол зүйл болох хүчин чадлын хувьд ч энгүй агуу. Та бод доо, 5,9 литр багтаамжтай, 700 морины хүчтэй мотор нь 0-100 км/ц хурдалахад ердөө 4,4 секунд зарцуулна. Машин 355 км/ц хүртэл хурдлах хүчин чадалтай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025