Хөрөнгөтнүүдийн Хүргэчүүд ¹2

Ардчилсан намын анхны шанг таталцсан эрхмүүд яах аргагүй шинэ цагийн Монгол хөрөнгөтнүүдийн нүүр царай болдог. Цагтаа Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж улс төрчийн зангарагаа гайхуулж явсан экс ерөнхий сайд, АН-ын экс хүчтэй лидерүүдийн нэг М.Энхсайхан хүү, охин хоёртой. Монгол төрийн чимэг гэгдэж явсан түүний гэргий хатагтай Э.Шүрэнцэцэг Чингисийн алтан удмын сүүлийн залгамжлагчдын нэг Эрэнням хэмээх эрхмийн охин бөгөөд эднийх яах аргагүй удам судар, угсаа гарал сайтай гэр бүл. М.Энхсайхан ноёнтонтой тунчиг адилхан хүү Э.Батзул нь Лондонд урлагийн их сургууль дүүргэсэн, ууланд авирах дуртай аав шигээ залуу эр бий. 26 настай тэрээр “шөвгөр” Өлзийгийн охинтой үерхэж байгаа гэх. Харин том охиныг нь Э.Хонгорзул гэдэг. Ээжтэйгээ тун ч адилхан үзэсгэлэнт энэ бүсгүй Оюутолгойд олон жил хариуцлагатай алба хашсан. Харин өдгөө гэр бүлээрээ Сингапурт амьдарч байгаа аж. Хонгорзул Батсайхан хэмээх өндөр боловсролтой залуутай суусан бөгөөд эрхэм экс ерөнхий сайдыг өвөө болгоод удаж буй. Залуу хосууд гэхэд тун ч эрчтэй бүл нэмсэн тэд 3 хүүхэдтэй бөгөөд том охин нь Соёнгоо хэмээх өвөрмөц, ховор нэртэй дунд сургуулийн сурагч охин байдаг. Э.Шүрэнцэцэг хатагтайг ёстой нэг хайранд нялхаруулж, умбуулсан Соёнгоогийн боловсрол мэдлэгт эмээ нь тун ч их санаа тавьж анхаардаг бөгөөд “American shcool”-д суралцдаг байсан. Одоо мэдээж аав, ээжийгээ даган Сингапурт суралцаж байгаа аж. 








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • tuuxch
    Erenjav bol altan urgiin hun bish Tuvdiin buyu Bogd haanii nuuts huu yum l daa
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • Batsa hugiin zaluudaa
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • GOY YUM AA SAIHAN HARAGDAJ BA
    2012 оны 03 сарын 18 | Хариулах
  • õîõî
    amjilt
    2012 оны 03 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025