Кашмер хаузын эзэгтэй

Тансаг хэрэглээний ноолууран эдлэлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн “Cashmere house” дэлгүүр бол манайдаа л анхны ноолуурын төрөлжсөн дэлгүүр гэгддэг. Ууган үйлдвэр “Говь”-иос авахуулаад отгон үйлдвэр Громова хатагтайн “Blue sky”-ийн ноолуур хүртэл өргөн сонголттой энэ дэлгүүрээс Монголын бүх ноолуурыг авч болно гэдэг. Энэ их айлыг толгойлдог эрхэмсэг хатагтайг Гэрэлээ гэдэг. Дээдсийн хүүхнүүд дундаа өөрийн гэх хүрээлэлтэй энэ дэгжин бүсгүй 2003 онд ууган моделиудын нэг Шатарцэцэг, Туяа, жүжигчин Р.Анхням, “3 охин” хамтлаг гээд сонирхолтой бүсгүйчүүдийг нэг дор цуглуулж загварын шоу үзүүлж байсан нь мөн л манайдаа анхдагч байсан гэдэг. Урлагийн өндөр мэдрэмжтэй, хувцаслалтын нарийн вкустэй тэрээр сонгодог урлагийг ихээхэн таашаадаг юм билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025