Улсын заан Д.Бумбаяр гэхээр нэг сайхан монгол эрийн дүр зураг сэтгэлд багтдаг юм. Хэдэн жилийн өмнө зургаан залуу заан монгол бөхийн дэвжээг чимж ид бужигнуулж явсан тэр үеийг бөхийн хорхойтонууд андахгүй. Тэдний нэг бол яахын аргагүй Бумаа заан. Харин тэр заанууд өнөөдөр аварга,арслан, гарьд цолонд хүрэн барилдаж буй ч Д.Бумбаяр заан ганцаараа “буйраа сахиж” үлдсэн хүчтэн. Өөрийнх нь хэлсэнээр заан гэдэг сайхан цолдоо хайртай, түүнийхээ л хэмжээнд бөхийн нэр төрөө хадгалж явах бодолтой гэдэг. Үнэхээр ч тэр заан цолныхоо хэмжээнд барилдаж яваа хүчтэн. Увс нутгийн удам дамжсан бөхчүүдийн нэг гэдгээрээ ч тэр бусдаас ялгардаг. Аав Дамдин нь сумандаа долоо түрүүлсэн аймгийн заан цолтой бөх байдаг бол ах нь аймгийн арслан цолтой хүчтэнүүд байдаг аж. Мөн Бумаа заан ямар нэгэн компаний нэр дээр барилдсан анхны бөх гэдэг. Түүний нас харьж ид үеийнх шигээ бужигнасан барилдааныг үзүүлэхгүй байгаа ч тэрээр өөрийн удирлаган дор олон сайхан хүчтэнүүдийг бэлтгэж байгаа нь монгол бөхийн түүхэн дэхь түүний орон зайг илтгэнэ биз ээ.Буйраа сахисан Бумаа заан
Улсын заан Д.Бумбаяр гэхээр нэг сайхан монгол эрийн дүр зураг сэтгэлд багтдаг юм. Хэдэн жилийн өмнө зургаан залуу заан монгол бөхийн дэвжээг чимж ид бужигнуулж явсан тэр үеийг бөхийн хорхойтонууд андахгүй. Тэдний нэг бол яахын аргагүй Бумаа заан. Харин тэр заанууд өнөөдөр аварга,арслан, гарьд цолонд хүрэн барилдаж буй ч Д.Бумбаяр заан ганцаараа “буйраа сахиж” үлдсэн хүчтэн. Өөрийнх нь хэлсэнээр заан гэдэг сайхан цолдоо хайртай, түүнийхээ л хэмжээнд бөхийн нэр төрөө хадгалж явах бодолтой гэдэг. Үнэхээр ч тэр заан цолныхоо хэмжээнд барилдаж яваа хүчтэн. Увс нутгийн удам дамжсан бөхчүүдийн нэг гэдгээрээ ч тэр бусдаас ялгардаг. Аав Дамдин нь сумандаа долоо түрүүлсэн аймгийн заан цолтой бөх байдаг бол ах нь аймгийн арслан цолтой хүчтэнүүд байдаг аж. Мөн Бумаа заан ямар нэгэн компаний нэр дээр барилдсан анхны бөх гэдэг. Түүний нас харьж ид үеийнх шигээ бужигнасан барилдааныг үзүүлэхгүй байгаа ч тэрээр өөрийн удирлаган дор олон сайхан хүчтэнүүдийг бэлтгэж байгаа нь монгол бөхийн түүхэн дэхь түүний орон зайг илтгэнэ биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна