Зааны хөвгүүд аатай ч юм, алдартай ч юм

Монгол хүнээс дэлхийн түүхнээ нэрээ мөнхрүүлсэн цөөхөн хэдхэн хүний нэг нь Дагвадорж аварга яахын аргагүй мөн. Уудам Монгол орны удам дамжсан бөхийн үр сад гэдгээ тэр бахархал дүүрэн баталсан. Саяхан л аавынхаа жаазтай зургийг хагалаад суран бүсний амт үзэж явсан гэх Доржоо хүү нэгэн цагийн их түүх болон мөнхөрсөн. Их аваргыг сүмогийн дэвжээг донсолгон Эзэн хааных нь цомыг гардах тэр жил Сумъяабазар аварга Монголын их цагаан сарын барилдаанд түрүүлж омогшил, бахархалын дор тэд эцэг эхийнхээ баярын нулимсийг үзсэн. Мөн ах Д.Сэржбүдээ нь ч мэргэжлийн зодооны аварга гэхээр зааны хөвгүүд  аатай ч юм, алдартай ч юм даа. Тэдний аав Долгорсүрэн зааныг танихгүй, мэдэхгүй хүн Монголд байхгүй биз. Харин түүний гэргий аваргуудын эх Х.Пүрэвбадам гэх энэ эгэл жирийн эмэгтэй цагтаа Автокомбинат тээврийн байгууллагын нягтлан байсан аж. Олон хүүхдийн эх энэ буянт бүсгүй үргэлж л сайхан үйлсийг дэмжиж харамгүй сэтгэлээр тусалж чаддаг нэгэн. Хүүхдүүдээ одоо ч гэсэн буруу юм хийвэл ганжин бариад галтайгаа бууж очдог гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025