Хошин урлагт хоёр дахь Ариунболд мэндэллээ

Аймар олон хэлтэй хүн Монголд ганцхан Арго-багш л байна. 25 орны хэл мэддэг, Ард түмний гавьяат, Чингисийн хар тугны тахилгач, Зурхайч гээд л түүний гуншинг сонсоод байвал үнэхээр агуу хүн гэдгийг нь ойлгоно. Тэрээр саяхан АН-д элсэн намын гишүүн ямар байх ёстойг харуулж, сонгуулийн үеэр даалгасан ажлыг нэр төртэй биелүүлэхээр зориг шулуудсан. Тэгвэл Ард түмний гавьяат Б.Ариунболд буюу Арго хошин урлагт өөрийн орон зайг тунхаглахаар шийдэв бололтой. Тэрээр  “Арго багшийн хошин урлагийн театр” гэгчийг байгуулж Чингисийн үр сад нараа алмайруулав.  Энэ нь нэг хүний театрт бөгөөд анхны тоглолтоо “Хорин нэгэн мянга” хэмээн соньхон нэрлэсэн байна. Ямартаа ч Арго багшийн ганцаарчилсан хошин тоглолтыг үзэх боломж бидэнд тохиож буй нь завшаантай хэрэг төдийгүй хошин урлаг бас нэг Ариунболдоо өлгийдөж авахаас өөр аргагүй болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025