Улаанхүү начин анхан шатны шүүхэд ирлээ

Дундговь аймгаар овоглон  барилддаг цөөхөн хэдэн хүчтэний нэг нь  Улсын начин Ц.Улаанхүү. Уран мэх, бяр тэнхээгээрээ гайхуулан явсан Улаанаа начин хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан гэх хэрэгт холбогдоод удаж буй. Баянзүрх дүүргийн шүүхээс түүнд 11 жилийн хорих ял оноосон ч шүүхийн шийдвэрийг начин эсэргүүцэж шат шатны шүүхэд хандсанаар Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон. Тэгвэл уг хэрэг дахин анхан шатны шүүхэд ирсэн бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болохоор товлогдсон юм. Түүнд  өнгөрөгч онд хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025