Төрийн шагналаас ч илүү “онгоц”

Монгол улсын түүхнээ мөнхөрсөн авьяаслаг хийгээд хэзээ ч давтагдашгүй тийм агуу, амьд домог болсон хүмүүс гарын арван хуруунд багтах биз. Тэдний нэг нь Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров. Түүний олон сайхан аялгуу бидний зүрх сэтгэлд аль хэдийнээ өөрийн гэсэн орон зайг тунхагласан гэхэд болно. Өнгөрөгч оны сүүлээр хүүтэйгээ хамтран Япон улсад “Монгол аялгуу” хэмээх тоглолтоо хийсэн тэрээр саяхан өгсөн ярилцлагадаа “Хэрэв би Японд, Германд амьдарч байсан бол хувийн онгоцтой байхаар шахуу хүн л дээ” хэмээн ам алдсан удаатай. Уг нь төр, ард түмэн нь түүнд  онгоцноос ч илүү үнэлэгдэх алдар хүнд, итгэл найдварыг өгсөн гэлтэй. Сонсогчидынхоо халуун алга ташилтанд дор сэтгэлийн их итгэл, урам зоригийг авсан түүнд Төрийн хошой шагнал, Ардын жүжигчин гээд урлагийн хамгийн дээд шагнал, цол гуншин бий гэдэгтээ хүн бүр санаа нийлэх биз ээ. Ямартаа ч энэ эрхэмийн мөрөөдөл талаар болсон нь Монголд амьдарч байгаатай нь холбоотой аж. Харин Жанцанноровгуай хүү Дамдинсүрэнгээ Токиогийн урлагийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид элсүүлсэн нь өөрийн биелүүлж чадаагүй тэр мөрөөдлөө гүйцэтгүүлэхээр зориг шулуудсантай холбоотой бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Byambaa
    Ene jantsannotov guan tuhai bichsen nuhur dotroo bodoltoi doroo suuritai zuil bichvel taarna. Ter tsagt chi uuriin unshigchtai bolno. Iimerhuu hund hereggui zuil bicheed baival busdiin durguig l hurgene gedgiig sanaarai
    2013 оны 10 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025