Орчин үед техник, технологийн хөгжлөөс гадна бэл бэнчинтэй эрхмүүдэд зориулан загвар дизайн, үнэт талд нь илүү анхаарах болсон. Өнөөдөр л гэхэд Швейцарь машин зохион бүтээгч Ueli Anliker-ын алтан бүрмэл машин баячуудын нүдийг хужирлаж, шуугиан тарьж байна. Хурд болон люкс хэрэглээг хамтад нь багтаасан алтан бүрмэл Люкс McLaren SLR-999-ийн стандарт их бие нь өөрийнхөө будгаа хадгалж үлдсэн бөгөөдгадна талыг төдийгүй дотор талын метал хэсгүүдийг цөмий нь алтаар бүржээ. Dortmund My Car автомашины үзэсгэлэнд тавигдсан McLaren SLR-999-д 5 кг орчим алт орсон байна. Гоёл нь зөвхөн 5 кг алтаар зогсохгүй 35 мм-тэй 600 ширхэг бадмаараг эрдэнийн шигтгээгээр чимэглэсэн нь түүхэн дэхь хамгийн чамин, тансаг үнэт эдлэлээр биеэ “цэнэглэсэн” эд болж байна.


Сэтгэгдэл байхгүй байна