
“Эр хүн болгож өгөөч”, “Намайг битгий уучил” жүжгүүдээрээ олны танил болсон жүжигчин Өөдөө тухайн үедээ хамгийн эрэлттэй, хамгийн үнэтэй жүжигчдийн нэг байлаа. Мэргэжил нэгт найзтайгаа хамтран Оросын “Тату” хэмээх ижил хүйстэй охидын хамтлагийг дууриан хэд хэдэн дуу гаргасан ч тэр бүр мэддэг хүн цөөхөн. Олон талын авъяастай жүжигчин эмэгтэйг “Сийлэн бөөр ” киногоор нь манайхан андахгүй. Нэг л өдөр телевиз бараадаж, хамтлаг дуу хуураа болисон. Тэрээр “Би гэрлэхгүй байж магадгүй, гэхдээ тэгж байгаад болох л байх” гэж олны өмнө яридаг байсан.Гэсэн ч иймэрхүү юм ярьж явсаар гэнэтхэн "Desoft"-ын захирал ноён Эрхэмээтэй тоонот гэр бүл болон үрийн зулай үнэрлэж намба суун ээж нэрэндээ эзэн болж явна. Тэрээр дөнгөж төрмөгцөө л хотын утаанаас зугтаж, нярайлсан эхчүүдийн амралтанд очсон бөгөөд одоо хэр нь зав л гарвал хүүгээ аваад энд тэндэхийн амралтаар авч амраах болсон. .

Сэтгэгдэл байхгүй байна