Алаг нүдэн бэрээ 20жил хүлээжээ…

МУГЖ И.Одончимэгийн анхны нөхөр Төрийн шагналт зохиолч До.Нямаа гуайн ууган хүү Зоригт хэмээх залуу байсан. Нөхөрөөсөө  салсанаас хойш хориод жил охинтойгоо хоёулхнаа амьдарч, амьдралын хүнд ачааг нуруун дээрээ үүрч, эмэгтэй хүний тэвчээр хатуужлыг ёстой л нэг тод томруунаар харуулж чадсан.
Сайнтай, саартай амьдрал хүн болгонд л тохиолддогийн адил хүүхдээ аваад төрхөмдөө буцсан ч гавьяат бүсгүй одоог хүртэл анхны хадам аав ,ээжтэйгээ их  сайхан харьцаатай байдаг гэсэн.  Сайн ханьтай учраасай гэж хүсдэг байсан хадмууд нь Одноог өөрөөсөө 14 насаар дүү хүнтэй суух гэж байгааг нь сонсоод ч огт дургүйцээгүй харин ч баярлаж байснаа нуугаагүй. И.Одончимэгийн анхны хадам ээж  З.Отгонбаяр нэгэн ярилцлагадаа “Миний бэр хамгийн сайн жүжигчин, сайхан ч хүүхэн. Ямар ч хүнтэй суусан өөрөө л жаргалтай байвал боллоо. Ханьтай болж байгаад нь туйлын баяртай байна. Хүүхдүүд минь бага залуу байсан болохоор хэн хэнд нь тэвчээр хэрэгтэй байсан байх. Эхнэрээ явуулсныг бодоход хүүд маань жаахан ухаан дутсан юм болов уу даа” гэж бэрээ өмөөрөнгүй ярьж байсан.
Мөн тэрээр МУГЖ И.Одончимэгийг гараад явсан тэр өдрөөс нь хойш “эргээд ирэх болов уу” гэж бүтэн хорин жил хүлээсэн гэдэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025