
МУ-ын гавьяат жүжигчин С.Жавхлан галаа манасан 27 монгол бүсгүйг саятан болгохоор шийдсэн. Уран бүтээлийнхээ хишгээс Монголын 21 аймаг, зургаан дүүрэг тус бүрээс өрх толгойлсон, амьдралын боломж тааруу ээжүүдэд сая төгрөг өгөхөөр амласан билээ. Тэгвэл гавьяат маань аргагүй л Монгол эр хүн шиг амлалтаа биелүүлж өнөөдөр зуурдаар үрсээ алдаж өнчирсөн эхчүүдэд алга тэнийлгэлээ.Монголын түүхэнд “хар” хэмээх тодотголыг үлдээсэн 7 сарын нэгний үеэр эрдэнэт үрсээ алдсан эхчүүдэд ийнхүү хишгээ түгээж өнчирсөн сэтгэлийн гаслант тэр хоосон орон зайг бага ч болтугай нөхсөн гэхэд болно. Гавьяат энэ үеэр “Энэ мөнгө Жавхлангийн мөнгө биш миний тоглолтонд ирсэн олон мянган эхчүүдийн сэтгэлийн мөнгө.Надад тийм эрх мэдэл, лизенц, уул уурхай байхгүй. Миний уурхай бол энэ хоолой, энэ эхчүүдийн сэтгэл л байдаг” хэмээсэн юм. Дашрамд дурьдахад 21 аймгийн эхчүүдийн нэрс тодорсон бөгөөд тун удахгүй саятаны эгнээнд орох гэнэ.

Сэтгэгдэл байхгүй байна