Батзаяа “биеэ засах” ч завгүй явсаар...

Дэлгэцийн урлагт залуу үеийн жүжигчид өөрсдийн орон зайг тунхаглаад буй. Тэдний нэг SBN телевизийн кино албаны дарга,  хөтлөгч СТА Б.Батзаяа. Жүжигчин, хөтлөгч энэ залуугийн биеэ авч яваа байдал нь хүртэл охид, бүсгүйчүүдийн харцыг татдаг гэхэд хилсдэхгүй биз. “Зөрлөг” МУСК-нд тоглож уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн гэдэг. Кино урлагийн дээд сургуулиа төгсөөд л “SBN” телевизийн кино албанд дуу оруулагчаар орж байсан тэрээр сайхан хоолойтой залуусын нэг гэгддэг. Сүүлийн үед  ажилынхаа хажуугаар энд тэндэхийн кинонд тоглоод  ёстой л “биеэ засах” завгүй явсан. Угийн жүжигчин мэргэжилтэй тэрээр “Сонголт”, “Зөрлөг”, “Миний сарнай”, “Call” зэрэг бүрэн хэмжээний болон богино хэмжээний олон кинонд тоглож өөрийнхөө ур чадварыг бататгасан. Жүжигчин залуу маань саяхан “Миний ахын эхнэр” киноны гол дүрд тоглож хайрын гудамнаа заларсанаас хойш түр дэлгэцийн бүтээлээсээ хөндийрч ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025